Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд хоёр настай хүү халуун цайнд түлэгджээ. Хүүг яаралтай Гэмтлийн эмнэлэгт хүргэн эмчлүүлсэн боловч өчигдөр /2016.08.04/ нас барсан байна. Энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.
Сүүлийн үед бага насны хүүхэд түлэгдэж амиа алдах явдал багагүй гарах болсон байна. Хамгийн сүүлд л гэхэд Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд хоёр настай хүү гэртээ халуун тогоотой хоолонд түлэгдэж гэмтэн эмчлүүлж байгаад нас барсан юм. Энэ мэтчилэн эцэг эхийн хайхрамжгүй байдлаас үүдэн бага насны хүүхэд түлэгдэх явдал буурахгүй байгааг албаныхан сануулсаар байна.
Б.ЗАЯА