С.Эрдэнийн хүү ажилгүй болов

Хуучирсан мэдээ: 2016.08.04-нд нийтлэгдсэн

С.Эрдэнийн хүү ажилгүй болов

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан С.Эрдэнэ төрийн албанд ажиллаж буй хүмүүсийг намын ялгаа гаргаж, ажлаас нь халахгүй байхыг МАН-аас хүсч байсан. Тэрбээр өмнө нь төрийн албыг төрлийн болгосон гэсэн шүүмжлэлд багагүй өртөж байсан юм.

Тэгвэл түүний хүү өчигдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. Өөрөөр хэлбэл, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллага болох Хүүхдийн төлөө үндэсний төвийн газрын даргаар хүү нь ажиллаж байжээ.

Сайд аав нь төрсөн хүүгээ өөрийнхөө харьяа байгууллагын газрын даргаар ажиллуулж байсныг нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж харахаас өөр аргагүй.

Тэрчлэн С.Эрдэнийн баруун гар гэгддэг АМГ-ын дарга М. Үүрийнтуяаг ажлаас нь чөлөөлжээ.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж