Засгийн газрын хуралдаанаар Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнийг чөлөөлж, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо. Өөрөөр хэлбэл, яамны нэршил өөрчлөгдсөнтэй холбоотойгоор түүнийг чөлөөлж, буцаан хуучин ажилд нь томилжээ.
Ж.Бат-Эрдэнэ нь УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах. Тэрбээр, АН-ын засаглалын үед ч Ардын намынхан шигээ гудамжинд “лааз өшиглөөгүй” цөөхөн хүмүүсийн нэг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, гишүүн дүүгийнхээ нэр нөлөөгөөр Ардчилсан намын үед Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан. Эргээд Ардын намын засаглалын үед албан тушаал дээрээ хэвээр үлдсэн түүнд МАН-ынхан хоёр төрд нүүртэй хүн сайхан юмаа хэмээн атаархаж байгаа гэнэ.
Ж.Бат-Эрдэнэ шиг АН, МАН-ын аль ч гарсан ажилтайгаа, айх аюулаа авдрандаа хийчихсэн хүн ардын засагт байна уу?
Б.БАТ