Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ өчигдөр/2016.08.03/ нийт 263 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 184 дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж, 10 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Сургуулийн насны 1 хүүхэд өртсөн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн хойд уулзварт “Prius” маркийн авто машины жолооч Б нь унадаг дугуй унаж явсан 15 настай эрэгтэй Т-г мөргөж гэмтээсэн. Сонгинохайрхан дүүргийн нутаг Ард Аюушийн өргөн чөлөө 2-р байрны урд замд “Samsung SM5” маркийн авто машины жолооч Э нь явган зорчигч 27 настай эрэгтэй Ц-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.
Г.ХОРОЛ