Бразилийн Рио-де-Жанейро хотноо өнөөдөр Зуны Олимпийн XXXI наадмын нээлт болно. Энэ нь манай цагаар маргааш өглөө 08.00 цагаас эхлэх юм. Монголын 43 тамирчин спортын 9 төрөлд өрсөлдөж байгаа бөгөөд байт харваа, жүдо бөх, боксын тамирчдын тэмцээн өнөөдөр, маргаашаас эхэлнэ. Тодруулбал өнөөдөр байтын харвааны ОУХМ Ж.Гантөгс урьдчилсан харвааг хийх бол маргааш жүдо бөхийн эрэгтэй 60 кг-д Ц.Цогтбаатар, эмэгтэй 48 кг-д М.Уранцэцэг Риогийн татамид гарна. Мөн боксын тамирчдын тулаан эхлэх юм.
Мөн боксын тамирчдаас Г.Ган-Эрдэнэ, Д.Отгондалай нарын жингийн тулаан маргааш болох ч тэд шууд 16-д үлдээд байна.
49 кг-д Г.Ган-Эрдэнэ эхний тойрогт хийллээ. Тэрээр шөвгийн наймд үлдэх эрхийн тулаанаа наймдугаар сарын 8-д хийнэ.
60 кг-д Дэлхийн чансааны хоёрт бичигдэж буй Д.Отгондалайгийн хувьд эхний тойрогт хийлж, шилдэг 16-д үлдсэн. Түүний дараагийн тулаан наймдугаар сарын 9-ний өдөр болно. Тэрээр Нидерланд, Тайваны боксчдын аль хожсонтой нь шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө тоглоно.
52 кг: Х.Энх-Амар эхний тойрогт Мексикийн Эмигдио Абарсатай тулалдана. Энэхүү тулаан наймдугаар сарын 13-ны өдөр болно.
56 кг: Э.Цэндбаатар Кенийн Нжангури Бэнсон Гичаритой наймдугаар сарын 10-ны өдөр тулалдана.
64 кг: Б.Чинзориг Катарын Тарумалингамтай Туласитай наймдугаар сарын 10-ны өдөр тулалдана.
69 кг: Б.Түвшинбат Аргентиний Палмэтта Албертотой эхний тойрогт оноолт таарсан бөгөөд наймдугаар сарын 7-ны өдөр рингэнд гарна.
Ийнхүү боксын сугалаа гарч Г.Ган-Эрдэнэ, Д.Отгондалай нар эхний тойрогт хийлж, шилдэг 16-д үлдлээ.
69 кг-д Б.Түвшинбат наймдугаар сарын 7-ны өдөр тулалдах бол 49 кг Г.Ган-Эрдэнэ наймдугаар сарын 8-д, 60 кг Д.Отгондалай наймдугаар сарын 9-д, Э.Цэндбаатар, Б.Чинзориг нар наймдугаар сарын 10, 52 кг Х.Энх-Амар наймдугаар сарын 13-ны хоёр дахь тулаанаа хийх гэж байна.
Ч.БОЛ