Тостер хүүхдийг орлоно

Хуучирсан мэдээ: 2011.07.13-нд нийтлэгдсэн

Тостер хүүхдийг орлоно

Энэтхэгийн эрх баригчид төрөлтийг авто машин ба гэр ахуйн бараагаар барих гэнэ. ВВС сувгаар мэдээлснээр Ражастан мужийн оршин суугч нарт Эрүүл мэндийн яамны ажилтнууд хэрэв тэднийг үрийн сувгаа боолгуулбал холигч, талх шарагч, зурагт бүр цаашлаад автомашин өгөхөөр амлаж байна.

Уг мужийн хүн ам энэ жилийн байдлаар 68 сая 621 мянган хүн байгаа бөгөөд тогтмол өсч байгаа гэнэ. Энэтхэгийн хүн ам 2030 онд Хятадын хүн амаас олон болсон байх ажээ.

Энэ байдлаас гарах цорын ганц арга бол нутгийн хүмүүсийн үрийн сувгийг боох явдал гэж эрх баригчид үзэж байгаа гэнэ. Эрүүл мэндийн яам нь сайн дураар мэс засалд орсон хосуудад гэр ахуйн техник өгч урамшуулах болно. Тэдний зарим нь Энэтхэгт цуглуулж байгаа Tata Nano гэх хямд машиныг хожих  сугалаанд оролцоно. Ийм арга хэмжээ нь наад зах нь 20 мянган хосуудыг татна гэж эмч нар найдаж байна.

Г.Чуба
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж