Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гарсан нэг шийдвэр бол өмнөх парламентын үед баталсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудын хэрэгжих хугацааг хойшлуулж, өөрчлөлт оруулахаар шийдвэр гаргажээ. Дээрх хуулиуд ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх ёстой байсан боловч хойшлуулж, 2017 оны долдугаар сарын 1 болгож сунгасан байна.
Энэ хугацаанд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Мөн уг хуулиудын дагаж, мөрдөх бэлтгэл ажлуудыг хангах аж.
Б.БАТ