УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын гишүүдтэй уулзалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2016.08.04-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын гишүүдтэй уулзалт хийлээ

Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хувийн хэвшлийнхэнтэй хийх анхны уулзалтаа Монгол дахь Америкийн Худалдааны Танхимтай хийлээ

 

Хэвлэлийн мэдээХолбоо барих:
2016 оны 8-р сарын 39710-9009

 

Улаанбаатар, Монгол улс – 2016 оны 8-р сарын 03-нд Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам) нь УИХ-ын гишүүн Д.Цогтбаатартай уулзалт зохион байгууллаа. АмЧам Монголын энэхүү уулзалт нь Д.Цогтбаатар гишүүний хувьд төдийгүй Монгол Ардын Намын төлөөлөл сонгуулиас хойш анх удаа албан ёсоор хувийн хэвшлийхэнтэй хийж буй уулзалт юм. Уулзалтанд Монгол улсад АНУ-аас суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Женифер Зимдал Галт хүндэт зочноор уригдан оролцсон юм.

АмЧамын гишүүд болон бизнесийн бусад төлөөлөллөөс бүрдсэн 50 гаруй оролцогчид Д.Цогтбаатар гишүүнээс Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, бизнесийн салбарыг хэрхэн дэмжих болон хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх талаар баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний тухай мэдээлэл авч өөрсдийн сонирхсон асуултад хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн ноён Д.Цогтбаатар уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Хууль эрх зүйн болон бодлогын тогтвортой байдлыг хангах нь маш чухал тиймээс шинэ засгийн газар, УИХ эдгээрт онцгойлон анхаарч ажиллах болно” гэсэн юм. Мөн тэрээр саяхан болж өнгөрсөн 2016 оны Парламентийн сонгуулийн үр дүнгийн талаар “Энэ сонгуулийн хамгийн том үр дүн бол сонгогчид популист болон хэт үндсэрхэг үзэлтэй улс төрчдэд ‘үгүй’ гэж хэлсэн явдал байлаа” хэмээн онцолсон юм.

Монгол улсад АНУ-аас суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Женифер Зимдал Галт нээлтийн үгэндээ хэлэхдээ “АмЧам Монгол нь бизнесийн орчинд тулгарч буй бэрхшээлүүдийг тодорхойлон, гишүүдийнхээ болон хувийн хэвшлийн өмнөөс засгийн газарт асуудал тавьж шийдвэрлүүлэх талаар үр дүнтэй ажиллаж байна” гэв.

АмЧам Монголын тухай

АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж