Хонхыг орлуулсан бөмбөг

Хуучирсан мэдээ: 2011.07.13-нд нийтлэгдсэн

Хонхыг орлуулсан бөмбөг

Угандагийн нэгэн бага сургуульд сургуульд дэлбэрээгүй бөмбөгийг хичээлийн хонх болгон ашиглаж байжээ. Минийн эсрэг Anti-Mine Network Rwenzori гэх байгууллагынхан тэсрэх төхөөрөмжтэй тааралдвал хэрхэн аюулгүй байдлаа хангах талын хичээл заахаар сургуульд ирээд багш нар нь дэлбэрээгүй бөмбөгийг чулуугаар шидлэн 700 сурагчиддаа хичээл эхлэх дохиог өгдөг байсныг хараад цэргийнхэн ухаан алдах шахсан гэнэ.

”Энэ үхлийн аюултай бөмбөг азаар дэлбэрсэнгүй. Хичээл бүр нь сурагчдын хувьд сүүлчийнх байж болохоор байлаа” хэмээн саперуудын багийн дарга Уилсон Буомбэйл ярьжээ.

Угандагийн сургуулиас илэрсэн анхны бөмбөг нь энэ биш гэнэ. Өмнө нь бас нэг сургуульд хичээлийн завсарлагаар хүүхдүүдийн тоглодог байсан нэг бөмбөгийг олж устгасан байлаа. Иргэний дайны дараа Угандад аминд аюултай тэсрэх төхөөрөмж олдох нь наад захын хэрэг гэнэ.

Г.Чуба
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж