Нефтийн нөөц буурсан нь үнэ нэмэгдэх найдлага төрүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.08.04-нд нийтлэгдсэн

Нефтийн нөөц буурсан нь үнэ нэмэгдэх найдлага төрүүлэв

Ээлжит уналтынхаа дараа нефтийн зах зээл дахин сэргэхээр оролдож байна. Үүний шалтгаан нь Америкийн нефтийн хүрээлэнгийн хар алтны нөөцийн талаарх ээлжит мэдээлэл болж байгаа юм. Нефтийн нөөц хамгийн гол нь бензины арилжааны нөөц буурчээ.

Нефтийн нийт нөөц 1,34 сая баррелиар, Кушинг дэх хаб дээр 1,3 сая баррелиар, бензины нөөц 450 мянган баррелиар унасан байна.

Үүнээс үүдэн нефтийн фьючерсүүд алдагдлаа хэсэгчлэн нөхлөө. Лхагва гаригийн худалдаагаар эхлээд Brent хольцийн баррель $43 доллар хүрээд одоо 42 долларын төвшинд байна. Харин Америкийн Техасын хөнгөн нефтийн хольц гүнзгий унан торх нь 41 долларын орчимд байна.

Зуны хоёрдугаар хагаст эрэлт буурдаг улирлын хүчин зүйл энд нөлөөлөв. Нэн ялангуяа Хятадын нефть боловсруулах үйлдвэрүүд энэ цагаар засварт ордог. Мөн түүнчлэн Саудын Араб Азийн худалдан авагч нартаа дээд зэргийн хөнгөлөлт зарлажээ.

Америкийн хүч муутай мөнгөнөөс болон нефтийн уналт цаашид унах нь юу л бол. Америкийн валютын индекс хэдэн арилжаа дамжин үндсэн валютуудын сагстай харьцуулахад буурч байна. Холбооны нөөцийн системийн мөнгөний бодлого ямар байх хүлээлт нь үүнийг үүсгээд байгаа билээ. АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт суларсан нь мөнгөний ханшийг нэмэх найдлагыг нь хаажээ.

Одоохондоо доллар суларч байгаа нь нефтийн үнийг тогтоож чадаагүй л байна.

Bank of America Merill Lynch банкны түүхий эдийн шинжээч үзэхдээ 40 доллар бол худалдан авах боломжийн үнэ гэсэн юм. Пүрэв гаригийн өглөөгүүр сонсогдох АНУ-ын Эрчим хүчний яамны долоо хоногийн албан ёсны статистик нефтийн үнийг 40 доллар байх нь таарах эсэхийг харуулна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж