Трамп Обамаг гамшиг гэв

Хуучирсан мэдээ: 2016.08.03-нд нийтлэгдсэн

Трамп Обамаг гамшиг гэв

АНУ-ын ерөнхийлөгч Обама  өнгөрсөн Мягмар гарагт /2016.08.02/ Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр  Доналд Трампыг “зэмлэв”. Тэрээр Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Трампыг  ерөнхийлөгчийн албан тушаалд огт тохирохгүй хүн, одоо хангалттай”  хэмээхийн сацуу Бүгд найрамдах намынханд хандан “Та бүхэн яагаад түүнийг дэмжсээр байгаа юм бэ?” гэв.

Харин үүний хариуд  Трамп:

“Хилари Клинтон засгийн газар болон төрд зүтгэхэд тохиромжгүй хүн гэдгээ баталсаар ирсэн. Обама, Клинтон хоёр хамтдаа Ойрх Дорнодыг самууруулсан, Ирак, Лив, Сирийн ИУ-н бүлэглэл гэх мэт бүгдэд нь тусалсан. Бенхазид амь үрэгдсэн бидний олон иргэдийн үхэлд тэд буруутай” гээд

“ Тэр бол маш муу ерөнхийлөгч. Магадгүй тэр манай улсын түүхэн дахь хамгийн муу ерөнхийлөгч байх. Зүгээр л гамшиг гэсэн үг” гэв.

Г.Анударь

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж