Баян-Өлгийчүүдэд туслах аянаар 11 сая төгрөг хуримтлагджээ

Хуучирсан мэдээ: 2016.08.04-нд нийтлэгдсэн

Баян-Өлгийчүүдэд туслах аянаар 11 сая төгрөг хуримтлагджээ

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хэмжээнд долдугаар сарын 10-нд хүчтэй аадар бороо, орсны улмаас 1, 6, 9, 11, 13 дугаар багийн нутаг дэвсгэр үер бууж, их хэмжээний хохирол амссан.

Үерт өртсөн иргэдэд туслах зорилгоор Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийнхөн “Баян-Өлгийд тусламжийн гараа сунгая” аяныг эхлүүлсэн. Тус аян өнөөдөр өндөрлөж, үйл ажиллагаагаа дүгнэлээ. Долоодугаар сарын 12-ноос өнөөдрийг хүртэлх хугацаанд хандиваар нийт 11 сая 370 мянган төгрөг, 60 орчим хайрцаг тусламжийн эд зүйлс цугларсан байна. Тусламжийг ирэх долоо хоногт Өлгий суманд хүргэнэ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж