
их баяр наадмаар худалдаа, үйлчилгээний байгууллагууд хуваарь
гарган, баярын өдрүүдэд наадамчин олонд үйлчлэх аж. Дараах
байгууллагуудын ирэх өдрүүдэд хэрхэн ажиллах хуваарийг сонирхуулъя.
- Зарим томоохон дэлгүүр баярын өдөр ажиллах хуваарь гаргасны нэг нь
“Номин холдинг”-ийн сүлжээ дэлгүүрүүд юм. “Номин их дэлгүүр”,
“Номин хайпермаркет, супермаркет”, “Номин агуулах худалдаа” 13-нд 10.00-21.00 цаг хүртэл
ажиллах хуваарь гаргажээ. - “Боса” сүлжээ дэлгүүрүүд баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр
08.00-23.00 цагийн хооронд ажиллах бол “Миний дэлгүүр” сүлжээний
дэлгүүрүүд мөн баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр 08.30 -22.00 цагт
ажиллах юм байна. Тэгвэл “Скай” их дэлгүүр долдугаар сарын 10-13-нд
10.00-21.00 цаг, “Скай” хайпермаркет 09.30 – 20.00 цагт ажиллаж,
14-16-ыг дуустал амраад, 17-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу
ажиллах ажээ. - “Нарантуул”, “Хархорин”, “Барс”, “Хүчит шонхор”, “Да хүрээ” зэрэг
худалдааны төвүүд маргаашнаас эхлэн амрах аж. Эдгээр зах, худалдааны
төвүүд баяр наадмын дараа ердийн хуваариар ажиллана. Тодруулбал,
-“Нарантуул” энэ сарын 18-ны өдрөөс
-“Хар хорин” худалдааны төв энэ сарын16-наас
-“Барс” худалдааны төв энэ сарын 14-нөөс
-“Хүчит шонхор” худалдааны төв энэ сарын 16-с эхлэн
-“Да хүрээ трейд” техникийн зах 16-ны өдрөөс ердийн хуваариар ажиллах юм байна.
Б.УНДРАЛ