Австралид 63 настай эмэгтэй охин төрүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.08.04-нд нийтлэгдсэн

Австралид 63 настай эмэгтэй охин төрүүлэв

Тасманиа хотын оршин суугч 63 настай эмэгтэй анх удаа жирэмсэн болж, охинтой болжээ.

Нярай 34 долоо хоногтойдоо кесарь хагалгаагаар Мелбурн хотын эмнэлэгт наймдугаар сарын 1-ний өдөр мэндэлжээ.

Олон жил IVF-үр шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэсэн шинэ ээжийн нөхөр нь 73 настай аж. Хосууд гадны донорын эсийг ашиглан хүүхэдтэй болсон байна.

Эх болон нярай Мелбурнд байрлах хувийн эмнэлэгт байрлаж байгаа бөгөөд одоогоор нярайд нэр өгөөгүй байгаа аж.

Австралид 2010 онд 60 настай эмэгтэй анх удаа жирэмсэлж байсан бол Румын улсын иргэн Адриана 66 насандаа төрсөн нь дэлхийн хамгийн хөгшин ээжээр тодорсон байна.

Эмэгтэйчүүдийн жирэмслэх боломжтой биологийн нас 53 байдаг бөгөөд үүнээс дээш насны эмэгтэйчүүдэд IVF-үр шилжүүлэн суулгахаас эмнэлгүүд татгалздаг хэмээн Австралийн нөхөн үржихүйн мэргэжилтэн хэлсэн аж.

Монаш их сургуулийн профессор Гайб Коваксын хэлснээр эмэгтэйчүүдийн бие, физилогийн бүтэц 60 насандаа хүүхэд тээх болон төрүүлэхэд тохиромжгүй байдаг гэв.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж