Исламын бүлэглэлийн гэмт этгээдүүдийн гарт хэрцгийгээр амь үрэгдсэн Rouen сүмийн номлогч Jacques Hamel-ийг сүүлчийн замд нь үдэхээр мянга мянган хүмүүс хүрэлцэн иржээ.
Францын дотоод хэргийн сайд Бернард Карзеенев болон Ромын католик шашны лам нар оршуулгын ёслолд оролцсон байна. Мөн түүнчлэн бусад лалын болон еврейн шашинтнууд оролцож эмгэнэл илэрхийлсэн аж.
Гэмт этгээдүүд сүм рүү дайран орж номлогчийн хоолойг хэрчин амийг нь хөнөөсөн юм.
Зургийн голд:Францын дотоод хэргийн сайд Бернард Карзеенев
Г.Анударь
Эх сурвалж: BBC