Дүрвэгч тамирчид дэлхий даяар итгэл найдвар түгээнэ

Хуучирсан мэдээ: 2016.08.04-нд нийтлэгдсэн

Дүрвэгч тамирчид дэлхий даяар итгэл найдвар түгээнэ

Олимпийн түүхэн дэх анхны дүрвэгсдийн олимпийн баг (ДОБ)-ийн 10 тамирчдыг ОУОХ-ны зөвлөгөөнд алга ташин хүндэтгэж угтлаа. Тэд дэлхий даяар буй 65 сая дүрвэгсдэд энэрэнгүй, хүнлэг сэтгэл гаргахыг ОУОХ-ны тавцан дээрээс хүн төрөлхтөнд уриалсан юм. 

"Бид бүхий л дүрвэгчдыг төлөөлж байгаа. Тийм болохоор та бүхний өгсөн энэ боломжийг хэзээ ч мартахгүй" хэмээн Өмнөд Суданы дүрвэгч, Юүеч Пур Биел ОУОХ-ны гишүүдэд хандан хэлсэн. "Бид муу хүмүүс биш. Ганцхан дүрвэгч гэдэг нэрээрээ л бусдаас ялгаатай"

Сирийн дүрвэгч, усанд сэлэгч Юсра Мардини дүрвэгсэд нийгэмд хувь нэмрээ оруулж чадна гэдгийг харуулах боломж өгсөн ОУОХ-нд талархлаа. 

"Бид бусадтай л адилхан амьдарч, хөдөлмөрлөж, аз жаргалыг мэдрэхийг хүсдэг хүмүүс. Эх орноо орхих замыг, дүрвэгч хэмээх нэрийг бид өөрсдийн хүслээр сонгоогүй… Хүмүүст урам зориг, итгэл найдвар түгээхийн төлөө бид чадах бүхнээ хийх болно"

Дүрвэгсдийн хямралын цар хүрээ, хор уршгийг олон нийтэд илүү өргөн, гүн таниулж, ойлгуулахын тулд ОУОХ энэхүү санаачлагыг гаргасан хэмээн Томас Бах ярив. Нэгдсэн Үндэстний байгууллагын мэдээлснээр дэлхий даяар нийт 65 сая иргэд дайн, өлсгөлөн, хүний болон байгалийн гамшгаас дүрвэн гэр орноо орхин амьдарч буй бөгөөд тэдний 21 сая нь гадны улс руу дүрвэжээ. 

"Дэлхий даяар буй дүрвэгсдийн сэтгэлд итгэлийн гал бадамлуулахыг бид хүсч байна" хэмээн ОУОХ-ны ерөнхийлөгч ярьсан. "Хэдий хэцүү бэрх зовлон бэрхшээлийг туулсан ч гэсэн хэн ч гэсэн өөрийн авьяас чадвар хамгийн гол нь хүсэл тэмүүллээрээ нийгэмд өөрсдийн хувь нэмрээ оруулж болохыг эдгээр агуу тамирчид харуулах болно"

ОУОХ дүрвэгсдийг дэмжих ажлаа 20 жилийн өмнө эхэлж 46 оронд спортын төслүүд хэрэгжүүлж байгаа юм. Өнгөрсөн зун Европыг хамарсан дүрвэгсдийн хямралын ид үеэр ОУОХ 2 сая ам.долларын яаралтай тусламжийн санг үүсгэж, үндэсний олимпийн хороод болон дүрвэгч тамирчдад тусламжийн гараа сунгасан юм. Уг төсөлд ихэнхидээ Европ бүхий 17 орон хамрагдсан юм. 

"Рио 2016"-д оролцох 10 дүрвэгч тамирчид. 

  • Рами Анис, Төрөлхи нутаг – Сири; уригч ҮОХ– Belgium; спорт– усанд сэлэлт
  • Юүеч Пур Биел, Төрөлхи нутаг – Өмнөд Судан; уригч ҮОХ – Кени; спорт– хөнгөн атлетик, 800м
  • Жэймс Ньянг Чиенгжиек, Төрөлхи нутаг – Өмнөд Судан; уригч ҮОХ – Кени; спорт– хөнгөн атлетик, 400м
  • Ионас Кинде, Төрөлхи нутаг – Этиоп; уригч ҮОХ – Люксембург; спорт – хөнгөн атлетик, марафон
  • Анжелина Нада Лохалит, Төрөлхи нутаг – Өмнөд Судан; уригч ҮОХ – Кени; спорт– хөнгөн атлетик, 1500м
  • Роуз Натике Локониен, Төрөлхи нутаг – Өмнөд Судан; уригч ҮОХ – Кени; спорт– хөнгөн атлетик, 800м
  • Пауло Амотун Локоро, Төрөлхи нутаг – Өмнөд Судан; уригч ҮОХ – Кени; спорт– хөнгөн атлетик, 1500м
  • Иоланде Букасе Мабика, Төрөлхи нутаг – Ардчилсан Конго ард улс; уригч ҮОХ – Бразил; спорт– жүдо, -70кг
  • Юсра Мардини, Төрөлхи нутаг – Сири; уригч ҮОХ – Герман; спорт– усанд сэлэлт
  • Пополе Мисенга, Төрөлхи нутаг – Өмнөд Судан; уригч ҮОХ – Бразил; спорт– жүдо, -90кг

ЭХ СУРВАЛЖ: http://olympic.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж