Гурван дэд сайд гологдсон уу?

Хуучирсан мэдээ: 2016.08.04-нд нийтлэгдсэн

Гурван дэд сайд гологдсон уу?

Засгийн газар ээлжит хуралдаанаа өчигдөр хийж, МАН-ын Удирдах зөвлөлөөс сүр дуулиантайгаар тодруулсан дэд сайд нарыг албан ажилд нь томилов.

Үүнд:

  • Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр /УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх/
  • Сангийн яамны дэд сайд Х.Булгантуяа /МАН-ын Нарийн бичгийн дарга/
  • Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж / ОБЕГ-ын дарга асан /
  • Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга /МАН-ын Нарийн бичгийн дарга/
  • Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр
  • Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэн / “Монросцветмет”-ийн захирал, УИХ-ын гишүүн асан/
  • Эрүүл мэндийн дэд сайдад Л.Бямбасүрэн
  • Хөдөлмөр нийгмийн хамгаалалын дэд сайд Б.Мөнгөнчимэг /НАМЗХ-ны Нарийн бичгийн дарга/
  • Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр /УИХ-ын гишүүн асан/ нар томилогдлоо.

Нийт 13 дэд сайд томилох ёстой ч 10-ыг нь томилж, гурвыг үлдээв. Тодруулбал, Гадаад хэргийн дэд сайдад нэр дэвшүүлсэн Г.Тэнгэр, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад нэр дэвшүүлсэн Т.Аубакир, Барилга хот байгуулалтын дэд сайдад нэр дэвшүүлсэн М.Батбаяр нарыг томилсонгүй. Гологдсон уу, эрх ашгийн зөрчил үүснэ гэж үзээд сайд нарын томилгоо шиг буцаав уу бүү мэд.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хувьд өмнөх Засгийн газрын тэргүүнүүдтэй харьцуулахад сайд нараа буцаах асуудлаар бол бусдынхаа өмнө гишгэхээр байгаа. Хэрвээ нэр бүхий гурван дэд сайдаа буцаахаар шийдсэн бол ойрын хугацаанд МАН-ын Удирдах зөвлөл бас дахин хуралдаж, энэ хооронд дэд сайдын сунгаа дахин үргэлжилж гишүүд нь “үзэлцэх” боллоо.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж