Олимпийн наадамд өрсөлдөх Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид Тамирчдын тосгоны ойролцоо байрлах “Атлетик парк” бэлтгэлийн төвд бэлтгэл хийж байна. Энэ төвд бүх орны тамирчид олимп дуустал бэлтгэл, сургуулилтаа таслалгүй базаах юм. Жүдо бөхийн шигшээ багийн тамирчдын бэлтгэлийг хангалцахаар "Лондон-2012" олимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин С.Ням-Очир, Дэлхийн аваргын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Амартүвшин нарын шигшээ багийн тамирчид Риод ирээд байна.
Риогийн татамид хүч үзэх жүдочдын товч намтарыг танилцуулъя.
Цэнд-Очир ЦОГТБААТАР /60 кг/
- 1996-03-16-нд төрсөн
- Баянхонгор, Монгол Улс
- Олимпийн наадамд анх удаа оролцоно
- 2014, 2015, Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Мөнгөн медаль
- 2016, Азийн аварга шалгаруулах тэмцээн, Хүрэл медаль
Даваадорж ТӨМӨРХҮЛЭГ /66 кг/
- 1990-09-29-нд төрсөн
- Өвөрхангай, Монгол Улс
- Лондон-2012 олимпийн наадамд оролцсон
- 2008, 2009, Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Мөнгөн медаль
- 2015, Багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Хүрэл медаль
- 2014, Азийн наадам, Алтан медаль
Ганбаатар ОДБАЯР /73 кг/
- 1986-08-20-нд төрсөн
- Улаанбаатар хот, Монгол Улс
- Олимпийн наадамд анх удаа оролцоно
- 2015, Багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Хүрэл медаль
- 2014, Азийн наадам, Мөнгөн медаль
- 2015, Азийн аварга шалгаруулах тэмцээн, Мөнгөн медаль
Отгонбаатар УУГАНБААТАР /81 кг/
- 1988-02-19-нд төрсөн
- Улаанбаатар, Монгол Улс
- Олимпийн наадамд анх удаа оролцоно
- 2015, Багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Хүрэл медаль
- 2013, Азийн аварга шалгаруулах тэмцээн, Хүрэл медаль, Бангкок, Тайланд
- 2015, Азийн аварга шалгаруулах тэмцээн, Хүрэл медаль, Кувейт
Лхагвасүрэн ОТГОНБААТАР /90 кг/
- 1993-01-20-нд төрсөн
- Архангай, Монгол Улс
- Олимпийн наадамд анх удаа оролцоно
- 2015, Багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Хүрэл медаль
- 2014, Азийн наадам, Хүрэл медаль
- 2015, Их дуулга, Алтан медаль
Найдан ТҮВШИНБАЯР /-100/
- 1984-06-01-нд төрсөн
- Булган, Монгол Улс
- Бээжин-2008, Лондон-2012 наадамд оролцсон
- Бээжин-2008 олимпийн наадам, Алтан медаль, Бээжин, БНХАУ
- Лондон-2012 олимпийн наадам, Мөнгөн медаль, Лондон, Их Британи
- 2015, Багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Хүрэл медаль, Астана, Казахстан
Баттулга ТЭМҮҮЛЭН /+100 кг/
- 1989-07-10-нд төрсөн
- Улаанбаатар хот, Монгол Улс
- Олимпийн наадамд анх удаа оролцоно
- 2015, Багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Хүрэл медаль, Астана, Казахстан
- 2008, Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Хүрэл медаль, Бангкок, Тайланд
- 2013, Азийн аварга шалгаруулах тэмцээн, Хүрэл медаль, Бангкок, Тайланд
Мөнхбат УРАНЦЭЦЭГ /48 кг/
- 1990-03-14-нд төрсөн
- Баянхонгор, Монгол Улс
- Лондон-2012 олимпийн наадамд оролцсон
- 2013, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Алтан медаль, Рио-де-Жанейро, Бразил
- 2014, Багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Мөнгөн медаль, Челябинск, ОХУ
- 2014, Азийн наадам, Алтан медаль, Инчён, БНСУ
Адъяасамбуу ЦОЛМОН /52 кг/
- 1992-11-07-нд төрсөн
- Өвөрхангай, Монгол Улс
- Олимпийн наадамд анх удаа оролцоно
- 2014, Багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Мөнгөн медаль, Яелябинск, ОХУ
- 2013, Их дуулга, Алтан медаль, Баку, Азербайжан
- 2013, Мастерс, Мөнгөн медаль, Тюмень, ОХУ
Доржсүрэн СУМЪЯА /57 кг/
- 1991-03-11-нд төрсөн
- Увс аймаг, Монгол Улс
- Лондон-2012 олимпийн наадамд оролцсон
- 2015, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Хүрэл медаль, Астана, Казахстан
- 2014, Азийн наадам, Хүрэл медаль, Инчён, БНСУ
- 2016, Азийн аварга шалгаруулах тэмцээн, Алтан медаль, Ташкент, Узбекстан
Цэдэвсүрэн МӨНХЗАЯА /63 кг/
- 1986-06-13-нд төрсөн
- Өвөрхангай, Монгол Улс
- Лондон-2012 олимпийн наадамд оролцсон
- 2015, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн,
- Хүрэл медаль, Астана, Казахстан
- 2015, Азийн аварга шалгаруулах тэмцээн, Алтан медаль, Кувейт, АНЭУ
- 2015, Их дуулга, Алтан медаль, Тюмень, ОХУ
Цэнд-Аюуш НАРАНЖАРГАЛ /70 кг/
- 1992-01-27-нд төрсөн
- Төв аймаг, Монгол Улс
- Олимпийн наадамд анх удаа оролцоно
- 2014, Багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Мөнгөн медаль, Челябинск, ОХУ
- 2015, Азийн аварга шалгаруулах тэмцээн, Алтан медаль, Кувейт, АНЭУ
- 2014, Азийн наадам, Хүрэл медаль, Инчён, БНСУ
Пүрэвжаргал Лхамдэгд /-78 кг/
- 1986-09-8-нд төрсөн
- Архангай, Монгол Улс
- “Бээжин-2008”, “Лондон-2012” олимпийн наадамд оролцсон
- 2009, Оюутны Универсиад наадам, Мөнгөн медаль, Белград, Серби
- 2012, Азийн аварга шалгаруулах тэмцээн, Алтан медаль, Ташкент, Узбекстан
- 2011, Азийн аварга шалгаруулах тэмцээн, Алтан медаль, Абу Даби, АНЭУ