АНУ-ын аж үйлдвэрлэл 3 сар дараалан өслөө

Хуучирсан мэдээ: 2016.08.03-нд нийтлэгдсэн

АНУ-ын аж үйлдвэрлэл 3 сар дараалан өслөө

АНУ-ын аж үйлдвэрлэлийн салбар 2016 оны  III  улирлын гараагаа  хүчтэй эхэлсэн тухай Markit Economics гэх судалгааны байгууллагын эцэслэн гаргасан  мэдээнд өгүүлжээ.

Улирлын хэлбэлзлийг  оруулан тооцсоноор худалдан авагч менежерүүдийн үйлдвэрлэлийн индекс (PMI) өнгөрсөн сард өмнөх зургадугаар сарын 51,3 пунктаас 52,9 болон АНУ-д өсчээ.
Өсөлтийн гол эх  булаг нь  дотоодын зах зээлийн эрэлт байдаг ч долдугаар сард  гадаад зах зээлийн эрэлт давамгайлжээ. Үүний улмаас экспортын худалдаа 2014 оны  есдүгээр сараас хамгийн  их хурдыг харууллаа.

Долдугаар сарын мэдээ нь  дахин боловсруулах аж үйлдвэрлэлийн  тогтвортой өсөлтийг харууллаа. Энэ салбар хоёр сар дараалан  өсч 2015 оны арваннэгдүгээр сараас  хамгийн өндөр үзүүлэлтийг харуулав.

Мөн энэ цагаар, экспортын  худалдаа аажмаар  нэмэгдсэн нь шинэ зээлд гарахтай холбоотой рекламын кампанийн амжилттай ажиллагаатай холбоотой ажээ. Үйлдвэрийн газруудын материалын нөөцлөлт нь  дараагийн саруудын ажлыг эрчимжүүлж өгчээ.

Үүний хамт долдугаар сард сүүлийн гурван жилийн хандлагаа барин төлбөрийн данс сайжирч, ажлын шинэ байр бий болгох явдал  жилийн өмнөхөөс  эрс дээшилжээ.

PMI-ийн эцсийн мэдээнд тайлбар хийхдээ Markit компанийн ахлах эдийн засагч Крис Уильямсон тэмдэглэхдээ АНУ-ын аж үйлдвэрлэлийн салбарын хүчтэй мэдээлэл нь III улиралд АНУ-ын эдийн засгийн дарамтыг бууруулж, оны эхний хагас жилийн тааруу мэдээнд “гутрагчдын” сэтгэлийг сэргээнэ гэлээ.

Ажлын шинэ байрны тоо нэмэгдсэн нь эдийн засгийн өсөлтөд мөн л эерэгээр нөлөөлөв.  Үйлдвэрлэгч нар доллар чангарсан түүнийг дагаад эрчим хүчний салбарын бүтцийн  өөрчлөлттэй  үйлдвэрлэгч нар нэг л зохицож өгөхгүй байгаа бололтой гэж Уильямсон дүгнэв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж