Г.Өлзийбүрэн АН-ынх уу, МАН-ынх уу?

Хуучирсан мэдээ: 2016.08.05-нд нийтлэгдсэн

Г.Өлзийбүрэн АН-ынх уу, МАН-ынх уу?

Ардчилсан намын үед Ардын намынхан ажилгүй гудамж метрлэж  явахад авгайнхаа хүчээр ажилтай ч, цалинтай ч, өнгөлөг ч, мөнгөлөг ч явсан хүн бол Г.Өлзийбүрэн. Эхнэр нь АН-ынх, өөрөө МАН-ынх ч гэсэн Ардчилсан намын үед тэрбээр Газрын тосны газрын даргаар очиж, АН-ынхныг алмайруулж байв. Ардчилсан намын ажил горьдсон олон хүний өмнө алхаад Ардын намын тэрбээр аль өнгөтэй өөдтэй, мөнгөтэй, хөрөнгөтэй газар очсон АН-ынхныг, МАН-ынхныг ч алмайруулж байлаа.

Харин Ардын намын үед буюу өөрийнхөө намын засаглалын үед тэрбээр ажилгүй үлдэж байна. Түүнийг АН-д урвасан гэж намынхан нь бодсон уу юутай ч өчигдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. Ингэхэд Г.Өлзийбүрэн АН-ынх уу, МАН-ынх уу?

 Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж