Дэлхийн загварын ертөнцийн топын нэг Dior Хятадын онлайн зах зээлд анхны зар сурталчилгаагаа наймдугаар сарын 1-нд байршууллаа. Хятадын олон нийтийн хамгийн том сүлжээ болох WeChat-д хязгаарлагдмал тоогоор үйлдвэрлэсэн эмэгтэй цүнхний сурталчилгааг тавьсан байна. Цүнхний үнэ 28.000 юань бөгөөд наймдугаар сарын 1-нээс 4-ний хооронд зөвхөн энэ загварыг зарах юм.
“Lady Dior Small China Valentine” хэмээн нэрлэсэн ягаан өнгөтэй арьсан цүнхийг хэрвээ хэрэглэгч хүсвэл жижиг элементүүдийг өөрчилж болох аж. Харин наймдугаар сарын 4-нөөс энэ цүнхийг гадуур худалдаанд гаргах аж.
Бэлтгэсэн А.ШАРАВ