“Хамгаалагдсан бүс хамгаалагдсан амьдрал” аян үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2016.08.04-нд нийтлэгдсэн

“Хамгаалагдсан бүс хамгаалагдсан амьдрал” аян үргэлжилж байна

Монгол Улсад 2016 оны эхний хагас жилд бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгаан нөхцөлөөс харахад Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон жолооч, тээврийн хэрэгслээр зорчигчдын 19.8 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн, 63.0 хувь нь хамгаалах бүс хэрэглээгүй байсан бол 17.2 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй үзүүлэлт гарсан нь хамгаалах бүсний хэрэглээ маш хангалтгүй, энэ зөрчилд хяналт суларсантай холбоотой учир хамгаалах бүсний хяналтыг чангатгах хэрэгтэй байгаа юм.

Иймээс Замын цагдаагийн газраас сарын хугацаатай “Хамгаалах бүс, хамгаалалтын суудал” нэгдсэн арга хэмжээг “Хамгаалах бүс хамгаалагдсан амьдрал” уриан дор зохион байгуулж байна.

Уг арга хэмжээ нь долдугаар сарын 25-аас эхэлсэн, наймдугаар сарын 25-н хүртэл үргэлжилнэ. Энэ нь иргэдэд амь насаа хамгаалах зөв хэвшлийг бий болгоход чиглэж байна.

Тус арга хэмжээний хүрээнд тээврийн хэрэгсэл дотор хүүхдийг зориулалтын суудалд, хамгаалах бүс бүслүүлэхгүйгээр эрсдэлтэй орчинд тээвэрлэж яваа жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байгаа юм.

Хамгаалах бүсний хэрэглээ нь сүүлийн жилд багассан нь осолд орсон хүмүүсийн хамгаалах бүс хэрэглэсэн үзүүлэлтээс харагдаж байгаа. 

А.ЦЭЭСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж