Ц.Мөнхбаяр нарыг батлан даалтад гаргажээ

Хуучирсан мэдээ: 2011.07.13-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхбаяр нарыг батлан даалтад гаргажээ

“Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр О.Самбуу-Ёндон, Г.Төмөрбаатар, М.Баатархуяг нарыг баяр наадмын өмнө батлан даалтад гаргалаа. Бусдын эд хөрөнгийг санаатай устгасан, галт зэвсэг хэрэглэсэн хэрэгт буруутгагдаж арав  гаруй хоног цагдан хоригдоод байсан тэднийг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг санаачлагч, АН-ын бүлэг дэх “Урт нэртэй” хуулийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан болоод УИХ-ын гишүүн Г.Одхүү нар хөдөлгөөний гишүүдийг батлан даалтад гаргах тохиролцоонд хүрч, гарын зурснаар тэднийг суллаад байгаа аж. Харин  Г.Болдбаатар, Г.Дашдэмбэрэл, Ц.Энхбаяр нарыг жагсаал цуглаан зохион байгуулахдаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөл  аваагүй гэх үндэслэлээр 30 хоногийн хугацаатай албадан саатуулаад байсан ч Г.Болдбаатарын бие муудаж эмнэлэгт хүргэгдсэн бол  Г.Дашдэмбэрэл, Ц.Энхбаяр нар өлсгөлөн зарлаж, бие нь муудан Чингэлтэй дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж