Тодруулбад, Мягмар гарагт Хамтарсан агаарын довтолгооны F-35 онгоц эхний туршилтыг амжилттай давсанаар байлдааны нөхцөлд бүрэн ашиглах боломжтойгоо харуулжээ
Агаарын довтолгооны командлагч Хавк Карлислийн хэлснээр тэрээр эхний туршилтыг амжилттай давсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж,“ F-35 онгоц нь бидний хэрэглээнд байдаг армийн сөнөөгч онгоц болон зэвсгүүдээс хамгийн шилдэг нь байх болно. Яагаад гэвэл энэхүү онгоц нь бидний ашигладаг онгоцнуудаас хамаагүй илүү хүчин чадалтай байхаас гадна бидний команд хүрч очих боломжгүй газруудад мөн ашиглагдах боломжтой болсон. Энэ нь орчин үеийн дайны талбарт нэн хэрэгцээтэй гэдгийг харуулж байна” гэв.
“F35 онгоц 1,700 гаруй нисэх онгоцыг нийлүүлснээс ч илүү хурдтай байж чадах бөгөөд байлдагч нарт дайснуудаасаа өрсөн шийдвэрлэх алхамыг хийх боломжийг бүрдүүлнэ” хэмээн тус онгоцыг бүтээх төслийн ахлах ажилтан Крис Богдан онцлов
Энэхүү онгоцыг бүтээхэд нийт 400 тэрбум доллар зарцуулсан байна.
Г.Анударь
Эх сурвалж:CNN