“Heineken” компанийн гүйцэтгэх захирал “нефтий үнэ өсөөсэй” хэмээн залибарч суугаа гэнэ. Учир нь нефтийн хямрал нь зарим бүс нутгийн эрэлтийг бууруулжээ.
Дэлхийн гуравт бичигдэх шар айрагны энэхүү компани оны эхний хагас жилд хүлээж байснаасаа илүү ашиг олжээ. Ази, Баруун Европт эрэлт өсөн Африк, Ойрхи Дорнодын худалдааны гарзыг нөхлөө гэдгийг компанийн тайланд бичжээ.
“Heineken”-ийн ерөнхий гүйцэтгэх захирал Жан-Франсуа ван Боксмеер, “Нигери зэргийн орнууд 11 жилийн турш зогсолтгүй өсөлтийг харуулж ирлээ. Харин нефтийн үнийн бууралт тэр хандлагыг эвдэж байна. Орост ч мөн ялгаагүй хэмээн ярьж байна. "Нэгэн сайхан өдөр нефтийн үнэ сэргэн, бидний ашиг орлого дагаад өснө гэж найдах ёстой” хэмээн тэр хэллээ.
“Heineken”-ийн тэргүүн нэмж хэлэхдээ, “Хүмүүс хямд төрлийн шар айогийг худалдан авах нь нэмэгдлээ гэв. Зах зээл сайн байгаа, хүмүүс хямд шар айргийн төлөө хэдэн сардаа ирцгээх болно. Тиймээс бидэнд нефтийн үнэ өсөөсэй гэдэгт л залбирах үлдлээ” гэжээ.
Үүний зэрэгцээ, компани нь Африк дахь дунд ба урт хугацааны хөрөнгө оруулалтдаа эерэг сэтгэгдэлтэй байна. Учир нь тэр бүсэд хотжилт эрчимтэй явагдаж буй бөгөөд хүн амын өсөлт сайн, дунд давхаргынхан нэмэгдэж буй ажээ. "Африк, Ойрхи Дорнодын бүс нь “Heineken”-ийн хувьд өсөлтийн жил болж байна” гэж Боксмеер хэллээ.
“Heineken”-ийн мэдээлснээр, зарим хөгжиж байгаа зах зээлийн тааламжгүй нөхцөл ба валютын ханшийн сөрөг нөлөө байсан ч үйлдлийн ашиг нь жилд компанийн жилийн дундаж дүгнэлтийн дагуу 40 пунктаар өсөх хандлагатай байгаа ажээ.
Вьетнам, Мексикт өндөр үр дүнг харуулсан бол Орос, Конго, Этиоп, Египт, Нигери зэрэг орнуудын асуудал компанийн ерөнхий үзүүлэлтийг сайжруулахад сөргөөр нөлөөлжээ.
Компанийн үйлдлийн ашиг 12,6 хувиар өссөн 1,71 тэрбум евро болсон нь хүлээгдэж байсан 1,67 тэрбум евроноос дээгүүр гарав.
Цэвэр орлого нь 11,2 хувиар буюу 977 сая евро болтлоо өссөн нь дүгнэж байсан 998 саяас арай бага байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР