Английн клубууд рекламаар ашиг олцгоов

Хуучирсан мэдээ: 2016.08.03-нд нийтлэгдсэн

Английн клубууд рекламаар ашиг олцгоов

Игроки ФК "Манчестер Юнайтед»

Фото: Lee Smith / Reuters

Английн премьер-лигийн  хөлбөмбөгийн багууд  2016/17  улирлын  тоглолтдоо  нүүр царай нь болох ивээгч компаниудын цамцны рекламдаа  лигийн хувьд дээд зэргийнх болох 267 сая евроны  хөлсийг авах гэнэ. Энэ тухай sportingintelligence.com. сайт мэдээлэв.

Өнгөрсөн оны улирлынхаас тэр нь 42 саяар  илүү байна. Хамгийн ашигтай гэрээг “Манчестер Юнайтед” баг Америкийн Chevrolet компанитай хийсэн бөгөөд тэд 55,5 сая евро авцгаах юм. Эхний тавд нь Лондоны “Челси” (Yokohama, 47 сая),  “Арсенал” (Fly Emirates, 35,5 сая), “Ливерпуль” (Standard Chartered, 29,5 сая), “Манчестер Сити” (Etihad, 23,5 сая) багууд багтлаа.

Английн өнөөгийн аварга “Лестер” жагсаалтын сүүлд байгаа ба тэд Тайландын King Power гэдэг ивээн тэтгэгч компанитай 1,4 саяын гэрээ хийжээ.

Европын бусад лигийн хөлбөмбөгийн  клубууд  ийм аргаар англичуудаас бага  мөнгө олдог байна. Германы клубууд  өнгөрсөн улииралд 119,5 сая евро, испаничууд — 76,8 сая еврог тус тус олжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж