Швейцари ЕХ-нд элсэхээс татгалзлаа

Хуучирсан мэдээ: 2016.08.03-нд нийтлэгдсэн

Швейцари ЕХ-нд элсэхээс татгалзлаа

© РИА Новости. Алексей Филиппов

ЕХ-ны  гишүүн орнуудыг төлөөлсөн зөвлөл өнгөрсөн долоо хоногт  холбоонд элсэхээр өгсөн өргөдлөө эргүүлэн татаж байгаа тухай албан ёсны мэдэгдлийг Швейцариас хүлээн авснаа мэдэгдэв. Энэ тухай Зөвлөлийн төлөөлөгч  “Тус улсаас өргөдлөө эргүүлэн татснаа мэдэгдсэн захидлыг  өнгөрсөн лхагва гаригт хүлээн авлаа” гэж  мэдэгджээ. Түүний хэлснээр  Швейцари ЕХ-нд элсэх  өргөдлөө 1992 онд өгсөн байжээ. Тухайн үедээ швейцаричууд бүх нийтийн санал асуулгаар  үүнийг эсэргүүцэж байсан аж. Үүний дараа ЕХ-нд интеграцлагдах  үйл ажиллагаа нь зогссон юм.

Өргөдөл нь хорь гаруй жил “дарагдсан”-ы дараа харин 2016 онд парламент нь эргүүлэн татахаар санал хурааж,Швейцари албан ёсны  мэдэгдлээ ЕХ-нд хүргүүлсэн байна.

Швейцари ба ЕХ-ны харилцаа нь  хоёр талын  гэрээгээр зохицуулагддаг учраас өргөдөл эргүүлэн татагдсантай холбоотойгоор ямар нэгэн өөрчлөлт гарахгүй юм байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж