Зуны тойргийн барилдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.08.03-нд нийтлэгдсэн

Зуны тойргийн барилдаан эхэллээ

Мэргэжлийн сүмо бөхийн зуны тойргийн барилдаан өнгөрөгч ням гаригаас эхэлсэн. Тиймээс сүмочид эдгээр өдрүүдэд хотоос хотод үзүүлэх тоглолтыг хийж явна. Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргал зуны тойргийн барилдаан болохтой холбогдуулан өнгөрөгч бямба гаригт Улаанбаатараас буцсан билээ. Тэрээр Монголд анх удаа болсон сүмо бөхийн сонирхогчдын Дэлхийн аваргын тэмцээнийг үзэж сонирхохоор бусад бөхчүүдийн хамт хүрэлцэн ирсэн юм. Энэхүү тэмцээнийг Монголын сүмо бөхийн холбоо, "Хакүхо" сантай хамтран амжилттай зохион байгуулсан. 23 орны сүмочид анх удаа манай улсад өрсөлдөж, сонирхогчдын залуучууд, насанд хүрэгчдийн Дэлхийн аварга болон Ази тивийн аваргууд тодорсон юм. 

Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал сүмогийн тэмцээнийг үзэж, “Бадамлянхуа” хүүхдийн асрамжийн төвийн хүүхдүүд дээр зочилсон юм.

Ингээд зуны тойргийн барилдааны фото агшнаас хүргэе.

Ч.БОЛ

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж