Хуучирсан мэдээ: 2016.08.03-нд нийтлэгдсэн

Энэтхэг үерт автав

Энэтхэгийн хотууд болох Мумбай болон Гоа холбосон хурдны замын гүүр нурж хамгийн багадаа 22 хүн сураггүй алга болсон талаар холбогдох албаны хүмүүс өнөөдөр 2016.08.03 мэдээлсэн байна.Тэдний мэдээлж буйгаар зорчигч тээвэрлэж явсан хоёр автобус голд живсэн гэв.

Мөн түүнчлэн сүүлийн гурван долоо хоногийн турш Энэтхэгт хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны улмаас 152 хүн амь үрэгдэж, сая сая оршин суугчид орон гэргүй болоод байна.

Энэтхэгийн хойд хэсэгт орших Ассам муж бүхэлдээ үерт автсан бөгөөд хохирогчдын тоо 34-д хүрсэн бөгөөд 1,1 сая оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байгаа аж.

Энэ үеэр аврах багийнхан Казиранга мужийн амьтны хүрээлэнгийн амьтдыг аврахыг хичээж байгаа аж. Учир нь амьтны хүрээлэнгийн 80 хувь нь үерт автсан аж. Нийт 100 гаруй амьтад үерт живэхэд хүрээд байгаа бөгөөд 17 хирс амь үрэгдсэн байна.

Энэтхэгийн цаг уурын хүрээлэнгээс хүчтэй аадар бороо цаашид үргэлжлэх хандлагатай байна гэв.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж