Щвейцарь улсад болсон дугуйн тойрог замын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бөөн гараат 10 км-ын уралдаанд түрүүлсэн Б.Тэгшбаяр өнөөдөр эх орондоо ирлээ. Түүний хувьд Швейцарьт гурван сарын бэлтгэлд хамрагдаж, залуучуудын дэлхийн аваргад оролцон өндөр амжилтыг үзүүлсэн юм.
Монголын дугуйн спортын түүхэнд шинэ түүх бичсэн Б.Тэгшбаяр Сүхбаатар аймгийн харьяат бөгөөд өдгөө "Алдар" спорт харьяалагддаг.
Холбоотой мэдээлэл:
Б.Тэгшбаяр: Мөрөөдөл биелэх тэр агшин гайхалтай /2016.07.24/
Б.Тэгшбаяр дугуйн залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртлээ /2016.07.22/
Ч.БОЛОР