Шүүх хурлын шийдвэр гараагүй байна

Хуучирсан мэдээ: 2011.07.13-нд нийтлэгдсэн

Шүүх хурлын шийдвэр гараагүй байна

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн  Ажлын албаны дарга Б.Хурцыг шүүх хурал өнгөрөгч зургадугаар сарын 23, 24-нд Лондон хотноо болсон. Шүүх хурлын дараа Б.Хурцыг Германы талд шилжүүлэх эсэх эцсийн шийдвэрийг энэ сарын 12-нд гаргахаа шүүгч нь мэдэгдсэн ч өнөөдрийн байдлаар шийдвэр монголын талд ирээгүй байна. Энэ талаар Ажлын хэсгийн ахлагч Б.Болороос тодруулахад “Английн талаас манайд хариу ирүүлээгүй байна. Шүүгч нь энэ сарын 12-нд шийдвэр гарна гэж танилцуулсан ч албан ёсны  мэдэгдэл ирээгүй байна. Магадгүй шүүх хурлын шийдвэрийг дахин хойшлуулж байж болох юм. Өмгөөлөгчид нь ойрын хугацаанд шийдвэр гарахгүй байх гэж таамаглаж байгаа. Ямар шалтгаанаар шийдвэр гарахгүй байгааг бид мэдэхгүй” гэсэн юм. Өнгөрөгч сард болсон давж заалдах хурал бүтэн хоёр өдөр үргэлжилсэн ч шийдвэр гараагүй. Шийдвэрийг 14 хоногийн дараа буюу энэ сарын 12-нд  гаргахаа мэдэгдсэн ч бас л тодорхой мэдээлэл алга.  Арав орчим сар дуншиж байгаа энэхүү хэргийг эцэслэн шийдвэрлэхийг олон нийт хүлээсээр байна.  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг өнгөрсөн оны есдүгээр сарын 17-нд Английн Хитроу нисэх онгоцны буудлаас баривчилснаас хойш арван  сар болж байна. Энэ хугацаанд түүнийг батлан даалтад гаргах хүсэлтийг  хэдэнтээ  тавьсан ч Английн тал зөвшөөрөлгүй өнөөдрийг хүртэл Лондонгийн шоронд хорьсоор байгаа юм.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж