Өнөө жилийн улсын
их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрч зөвшөөрөлтэй 500 гаруй аж ахуйн
нэгж хуушуур болон бусад хүнсний бүтээгдэхүүнээр наадамчин олондоо үйлчилжээ.
Эдгээр аж ахуйн нэгжүүдэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын албаныхан хяналт тавьж
ажилласан байна. Урьд жилүүдтэй харьцуулахад, энэ жил хуушуур элбэг дэлбэг
байсан ч хадгалалтын горим алдсанаас мах нь муудах, алдагдал багатай ажиллахын
тулд түүгээрээ хоол хийж зарахаар бэлтгэж байсан зэрэг зөрчил багагүй гарчээ. Нийслэлийн
Мэргэжлийн хяналтын албаны байцаагч нар хоёр өдрийн турш хяналт тавин
ажиллахдаа 400 кг муудсан махыг хураан авч, устгалд оруулсан байна.

Түүнчлэн энэ жил
зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд олноороо үйлчилгээ үзүүлсэн ч гэлээ зөвшөөрөлгүй
үйлчилгээ үзүүлсэн иргэд аж ахуйн нэгжүүд ч мэр сэр байсан гэнэ.
Г.Дарь