Химийн хорт бодисыг аюулгүй болгожээ

Хуучирсан мэдээ: 2016.08.08-нд нийтлэгдсэн

Химийн хорт бодисыг аюулгүй болгожээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4 дулааны цахилгаан станцын хажууд “Хос ирвэс” ХХК-ийн байрлалд их хэмжээний химийн бодис байна гэсэн дуудлага өчигдөр /2016.08.07/17.00 цагт Онцгой байдлын ерөнхий газарт иржээ. Дуудлагын дагуу тус газрын харьяа Аврах тусгай ангийн 10, Нийслэлийн Онцгой байдлын 1, Цагдаагийн 4 албан хаагч, Мэргэжлийн хяналтын албаны 2 байцаагч, нийт 17 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 14 тонн идэмхий натри ачсан “Шлаанз” загварын автомашиныг аюулгүй болгосон байна.

А.ЦЭЭСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж