Хуучирсан мэдээ: 2016.08.06-нд нийтлэгдсэн

Дуро гол нь Португалийн хойд хэсгээс Испани улсын хил хүртэл 322 км үргэлжилдэг. Португаличууд Дуро буюу Алтан гол гэдэг нэрийг нар жаргах үеэр алт шиг шаргалтан гялалздагаас үүдэн өгчээ.

Дуро голын эрэг дагуу усан үзмийн томоохон талбайнууд байдаг бөгөөд тэдгээрийг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй дарсны бүс нутаг гэж хэлж болохоор юм.

Дуро голоор усан онгоцоор аялж нутгийн дарсыг амтлах нь аялах дуртай хэн бүхний газар болжээ.

18-р зууны үед дарсыг Порт хотын Вила Новагийн зооринд хадгалахын тулд торхонд савлан хавтгай суурьтай завь буюу Rabelos-аар тээвэрлэдэг байжээ. Завь хамгийн ихдээ 70-100 торх дарсыг ачих хүчин чадалтай байжээ. Харин одоо бол ачааны машинаар тээвэрлэдэг болсон.

Эл бүс нутгийг 2001 онд Дэлхийн соёлын өв санд бүртгэсэн. Түүнчлэн тус голын дагуу Португалийн  өв соёл, уламжлалыг хадгалсан үйлчилгээний газрууд их байдагтай холбоотойгоор жуулчдын хөлд ихээр дарагддаг байна.

Г.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж