“Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадам өнөөдөр, маргааш Хүй долоон худагт зохион байгуулагдаж байна. Хоёр дахь удаагаа болж буй Даншиг наадмыг сонирхох гадаадын жуулчдын тоо ихэсчээ.
Өнөөдөр Хүй долоо худагт наадмыг үзэхээр 1000 гаруй жуулчин хүрэлцэн иржээ. Энэ цагт хүчит бөхийн барилдаан болж байна.
Худалдаа үйлчилээ явуулах 50 гаруй цэг ажиллаж байгаа бөгөөд хуушуур 1000 төгрөгөөр худалдаалж байна.
Наадмын талаарх мэдээллийг эргэн хүргэнэ.
А.СҮРЭН