Их насанд Х.Энхтайваны халзан морь түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2016.08.07-нд нийтлэгдсэн

Их насанд Х.Энхтайваны халзан морь түрүүллээ

 "Даншиг наадам-Хүрээ цам" наадмын их насны морьдын уралдааны түрүү магнайд өнгөрсөн жилийн наадмын аман хүзүүд орсон, Архангай аймгийн Батцэнгэл сумын уяач Х.Энхтайваны уясан халзан морь хурдаллаа. Харин аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Дарви сумын уяач Ц.Гончигсүрэнгийн уясан хээр морь хурдаллаа. Харин айргийн гуравт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Ө.Пүрэвбаатарын хээр морь хурдалсан байна.

Айргийн дөрөвт Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, аймгийн алдарт уяач Б.Батхүүгийн уясан Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул Тарвилан хийдийн хамба лам н.Ариунболдын хээр морь хурдаллаа. Айргийн тавд Төв аймгийн Баян сумын уяач П.Цэвэгнямын морь хурдалсан байна.

Энэ жил "Даншиг наадам-Хүрээ цам" наадмын их насанд 160 морь уралджээ.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж