ОХУ-ын 272 тамирчин Рио-д өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2016.08.07-нд нийтлэгдсэн

ОХУ-ын 272 тамирчин Рио-д өрсөлдөнө

2012 оны Лондонгийн олимпын хүрэл медальт усан сэлэлтийн тамирчин Юлия Ефимовагийн Рио-д өрсөлдөх эрхийг нээжээ. Ингэснээр ОХУ-ын 272 тамирчин зуны XXXI Олимпын наадамд өрсөлдөх эрхтэй болж байна. Өдгөө 24 настай Юлия Ефимова Спортын арбитрын шүүхэд давж заалдсанаар Олимпод оролцох эрхээ олж авчээ. Олон улсын олимпын хорооноос ОХУ-ын 118 тамирчныг допингийн хэргээс үүдэн энэ удаагийн спортын их наадамд оролцох эрхийг нь хассан билээ.

Юлия Ефимова өнгөрсөн олимпод усан сэлэлтийн 100 болон 200 метрт хүрэл медаль хүртсэн тамирчин юм. Тэрбээр 2013 онд цуснаас нь булчин хөгжүүлэх сэргээш илэрснээс 16 сар тэмцээнд оролцох эрхээ хасуулсан аж. Гэтэл энэ оны эхээр мелдониум гэх эмийг хэрэглэснээс үүдэн дахин тэмцээнд оролцох эрхээ хасуулжээ. Хориотой эмийн жагсаалтад сүүлд нэмэгдсэн мелдониумыг хэрэглэснээс болж ОХУ-ын теннисийн од Мариа Шарапова ч тэмцээн уралдаанд оролцох эрхээ хоёр жилээр хасуулсан юм. Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж