Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны Олимпийн XXXI наадмын спортын төрлүүд үргэлжлэн явагдаж байна. Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцэнээр эхэлсэн "Рио-2016" наадам өнөөдөр байт харвааны төрлөөр үргэлжлэн явагдаж байна.
Байт харвааны эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон багийн урьдчилсан харваа явагдана. Манай улсаас эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОУХМ Ж.Гантөгс өрсөлдөж байна. Энэ цагт урьдчилсан харваа буюу чансаа тогтоох харваа эхэллээ.
Харваачид 70 метрийн зайд зургаан сумаар 12 цуврал харвааг хийх бөгөөд нийт авсан оноогоороо 1-64-р байрт эрэмбэлэгдэнэ. Харин хасагдах шатны харваа наймдугаар сарын 8-ны өдөр болно.
ШУУД ҮЗЭХ ЛИНК: https://worldarchery.org/competition
Ч.БОЛ