Туркийн ерөнхийлөгч Ресеп Тайир Эрдоган Истанбул хотод зохион байгуулагдсан олныг хамарсан цуглааны үеэр парламент болон ард иргэд цаазын ялыг хэрэгжүүлэхийг хүсэхгүй байгаа бол татгалзахад бэлэн буйгаа мэдэгдлээ.
Туркийн хамгийн том хот болох Истамбул хотод хуран цугласан сая, сая хүмүүсийн өмнө тэрбээр үг хэлсэн бөгөөд тус цуглаан нь өнгөрсөн сард гарсан төрийн эргэлттэй холбоотой асуудлаар нээлттэй хэлэлцсэн байна.
Ройтерс агентлагийн мэдээлснээр тус цуглаанд 5 сая хүн хуран цуглаж, арга хэмжээг Туркийн бусад жижиг хотуудад байрлах гадаах дэлгэцээр шууд дамжуулсан гэв. Түүнчлэн төр, шашны томоохон зүтгэлтнүүд оролцсоноос улс төрийн сөрөг хүчний 3 нам оролцсон бөгөөд Курдын намыг уриагүй байна.
Ерөнхийлөгч Эрдоган:-Би цаазын ялыг санал болгож буйгаа зарласан. Харин цаазын ялыг хэрэгжүүлэх эсэх нь парламентын шийдэх асуудал. Би парламентаас гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрнө.” гээд “Тэд Европын Холбоонд цаазын ялыг хэрэгжүүлдэггүй гэж байна. Тэгвэл цаазын ял АНУ, Япон, Хятад гэх мэт дэлхийн бүх улс оронд л байдаг. Тэд үүнийг хүлээн зөвшөөрсөн. Харин манай улс 1984 он хүртэл үүнийг хэрэгжүүлсэн. Тусгаар тогтнол гэдэг зүйл нь ард түмнээс хамааралтай байдаг учраас ард түмэн яаж шийднэ, улс төрийн нам үүнийг дагана гэдэгт би итгэлтэй байна” гэв.
Мөн тэрбээр АНУ-д суурьшилтай Феттула Гүллений дэмжигчдийг төрөөс цэвэрлэхээ мэдэгдсэн байна.
Г.АНУДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: BBC