Цагаан өвгөн цамнаж байна

Хуучирсан мэдээ: 2016.08.07-нд нийтлэгдсэн

Цагаан өвгөн цамнаж байна

"Даншиг наадам хүрээ цам" шашин соёлын наадам Хүй долоон худагт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Яг одоо Хүрээ цам харайх ёслолын үеэр олны өмнө Цагаан өвгөн цамнаж байна. Сүсэгтэн олон эрт дээр үеэс хүрээ цамын дундаас Цагаан өвгөний цамнахыг үзэж, тухайн жилийн өвлийн цаг уур ямар болохыг мэддэг уламжлалтай. Тиймээс Хүй долоон худагт цугларсан олон Цагаан өвгөний цамнахыг үзэн, даган баясч байна.

Цагаан өвгөн хурсан олон ламтай хөөрөг зөрүүлэн, мэнд мэдэж, зан ааш сайтай байна. Тиймээс энэ жил дэлгэр сайхан болох нь хэмээн ярих сүсэгтэн олон ч байлаа.

Цамаас өмнө Хүрээний зурхайч нар жилийн цаг уурын байдлыг урьдчилан мэдсэнийг олон түмэнд дохиолон мэдээлэхдээ энэхүү Цагаан өвгөний бүжиг цамыг ашигладаг байжээ. Хэрэв тэр жил өнгөтэй сайхан өвөл болж өнгөрөх бол Цагаан өвгөн их найрсаг зантай, Хашан хааны хүүхдүүдтэй тоглон нааддаг гэж үздэг. Харин тэр жил хатуу хариг, ширүүн өвөл болох бол Цагаан өвгөн ааш аяг муутайгаар цамнадаг байна. Иймээс дээр үеийн хөгшчүүл “Энэ жил Цагаан өвгөн зан сайтай байна, сайхан жил болох нь" хэмээн ар гэртээ очиод сонин болгон ярьдаг байсан гэдэг.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж