Дэлхийн аварга Б.Тэгшбаярыг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2016.08.05-нд нийтлэгдсэн

Дэлхийн аварга Б.Тэгшбаярыг хүлээн авч уулзлаа

Монголын дугуйн холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ж.Батзандан дугуйн залуучуудын дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн ОУХМ Б.Тэгшбаярыг өнөөдөр2016.08.05/ хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ. Б.Тэгшбаяр Сүхбаатар аймгийн харьяат бөгөөд "Шилийн богд" дугуйн клубийн багш С.Төмөрхуягийн удирдлагад хичээллэн спортын гараагаа эхэлж байсан юм.

Залуу тамирчин Б.Тэгшбаяр Швейцарь улсад болсон тойрог замын дугуйн залуучуудын дэлхийн аваргад амжилттай оролцож, 10 км-ын бөөн гараатай уралдаанд түрүүлсэн юм. Энэ жил дугуйн спортын холбооны 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд тэрээр дугуйн спортын анхны дэлхийн аварга цолыг эх орондоо авчраад байна.

Монголын дугуйн холбооноос Б.Тэгшбаярыг дэмжин Швейцарь улсад сургалтанд явуулсан бөгөөд тэрээр гурван сар орчим тойрог замын дугуйн бэлтгэлд хамрагдаж, залуучуудын дэлхийн аваргад оролцон түрүүлсэн юм.

Тэрээр өдгөө "Алдар" спорт хороонд харьяалагддаг.

Холбоотой мэдээлэл:

Б.Тэгшбаяр: Мөрөөдөл биелэх тэр агшин гайхалтай /2016.07.24/

Б.Тэгшбаяр дугуйн залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртлээ /2016.07.22/

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж