22-ын товчоогоор 10 гаруй тарваганы мах оруулахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2016.08.08-нд нийтлэгдсэн

22-ын товчоогоор 10 гаруй тарваганы мах оруулахыг завджээ

Хүн, мал амьтны гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 24 цагийн эргүүл ажиллуулж эхэлсэн. Хяналт шалгалт явуулах цэгийг Авто тээврийн шалган бүртгэх товчоодыг түшиглэн 24 цагаар, хамтарсан хяналтын хөдөлгөөнт эргүүл гаргасан юм.

Өнгөрсөн хугацаанд 22 товчоогоор 10 гаруй тарваганы мах оруулж ирэхийг завдсаныг илрүүлжээ. Хамгийн сүүлд л гэхэд Төв аймгийн иргэн найзуудтайгаа тарвага боож идсэний дараа тарваган тахал өвчний шинж илэрч, тусгаарлагдан эмчлүүлж байгаа аж.

Иймээс иргэдийг тарвага агнахгүй байх, тарваганы мах худалдан авахгүй байхыг холбогдох албаныхан анхаарууллаа.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж