Даншигийн цолтнууд өнөөдөр тодорно

Хуучирсан мэдээ: 2016.08.07-нд нийтлэгдсэн

Даншигийн цолтнууд өнөөдөр тодорно

Энэ жилийн “Даншиг наадам-Хүрээ цам 2016” шашин соёлын наадамд хүчит 256 бөх барилдаж байна. Бөхийн зүүний манлайг даншгийн арслан Р.Пүрэвдагва, барууны магнайг даншгийн заан Б.Гончигдамба тэргүүлэн барилдаж буй. Энэ жилийн даншгийн барилдаанд Улсын аварга цолтой бөхчүүд барилдаагүй.

Наадмын эхний өдөрт буюу өчигдөр хүчит бөхийн дөрвийн даваагаар өндөрлөсөн бөгөөд маргааш тавын даваанаас эхлэн Даншигийн начин, заан,  арслан зэрэг цол олгож эхлэх юм байна. Наадмын түрүү бөхийн бай, шагналыг Үндэсний их баяр наадмын түрүү бөхийн байтай адилхан олгох аж.

Сонирхуулахад өнгөрсөн жил даншиг наадамд улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, даншгийн арслан цол, үзүүрт хүрсэн улсын гарьд Б.Гончигдамба даншгийн заан цол хүртсэн билээ.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж