Синайн хойг дахь ИУ бүлэглэлийн удирдагчийг устгав

Хуучирсан мэдээ: 2016.08.05-нд нийтлэгдсэн

Синайн хойг дахь ИУ бүлэглэлийн удирдагчийг устгав

Пүрэв гаригт /2016.08.04/ Египетийн арми Синайн хойгт байрладаг ИУ бүлэглэлийн холбоотонг устгаснаа зарлав.

Армийн мэдээлснээр Ансар Байт ал-Макдис хөдөлгөөний тэргүүн Абу Дуа ал-Ансари болон түүний гол хамсаатнуудыг устгасан аж. Түүнчлэн тэдний зэвсгийн нөөцүүдийг устгахын сацуу 45 террорист этгээд, бүлэглэлийн 10 гаруй гишүүнийг устгасан гэв.

“Ансар Байт ал-Макдис Ариун сүмийн тэмцэгч“ нь жихадист босогчдын бүлэг бөгөөд Израиль болон газын зурваст эрчимтэй террорист үйл ажиллагаа явуулдаг байсан. 2011 онд Египетийн ерөнхийлөгч Хосни Мубаракийн тушаалаар тус улсын нутаг дэвсгэрээс хөөн гаргасан бөгөөд 2014 оноос хойш Египетийн цэргийн армитай тэмцэж байгаа аж.

Энэ бүлэглэл нь Ал Кайда болон ИУ бүлэглэлийн удирдагч Абу Бакир Ал Багдадитай нягт холбоотой байсан юм.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж