175 сая төгрөгөөр эрвээхэй устгана

Хуучирсан мэдээ: 2016.08.07-нд нийтлэгдсэн

175 сая төгрөгөөр эрвээхэй устгана

Монгол Улсын 85 сумын ойн 760 мянган га талбайд хөнөөлт шавьж тархсан байгаа аж. Үүний 60 орчим хувийг дан ганц цагаан эрвээхэй бүрхжээ.

Ялангуяа Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутагт цагаан эрвээхэйний тархалт их байгаа аж. Уг эрвээхэй нь тоосонцор ихтэй учир хүний харшлыг идэвхжүүлэхээс гадна байгаль орчинд хор хөнөөлтэй.

Хэрэв тоо толгойг нь цөөлөхгүй бол өндгөө шахаж, тухайн орчны ой мод, ургамлыг устгах аюултайг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Тиймээс Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг дахь эрвээхэйг устгаж эхэлжээ. Энэ жил ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажилд 700 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд 175 саяыг нь эрвээхэй устгах ажилд зарцуулах аж.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж