Өнөөдөр Аавуудын баярын өдөр

Хуучирсан мэдээ: 2016.08.08-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Аавуудын баярын өдөр

Монгол Улс 2005 оны наймдугаар сарын 8-аас эхэлж Аавуудын баярын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай болсон. Монголын эрэгтэйчүүдийн холбооноос анх санаачлан зохион байгуулж ирсэн энэхүү уламжлалт баярын өдөр өнөөдөр тохиож байна.

Аавуудын баярын өдрийг анх 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Дод нэртэй охин өөрийн аав Смартад зориулж энэ өдрийг бий болгожээ. Түүний ээж бага дүүг нь төрүүлэхдээ насан эцэслэсэн бөгөөд тэр цагаас аав нь 5 хүүхдээ ганцаараа өсгөсөн байна.

Улмаар 1966 онд АНУ-ын ерөнхийлөгч энэ өдрийг албан ёсоор Аавуудын баярын өдөр болгон зарлажээ. Дэлхий дээр 20 гаруй улс энэ баярыг тэмдэглэдэг уламжлал тогтжээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж