Рио: Медалийн тоогоор БНХАУ тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2016.08.08-нд нийтлэгдсэн

Рио: Медалийн тоогоор БНХАУ тэргүүлж байна

  • Монгол Улсын 85 сумын ойн 760 мянган га талбайд хөнөөлт шавьж тархсан байгаа аж. Үүний 60 орчим хувийг дан ганц цагаан эрвээхэй бүрхжээ.

Ялангуяа Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутагт цагаан эрвээхэйний тархалт их байгаа аж. Уг эрвээхэй нь тоосонцор ихтэй учир хүний харшлыг идэвхжүүлэхээс гадна байгаль орчинд хор хөнөөлтэй.

Хэрэв тоо толгойг нь цөөлөхгүй бол өндгөө шахаж, тухайн орчны ой мод, ургамлыг устгах аюултайг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Тиймээс Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг дахь эрвээхэйг устгаж эхэлжээ. Энэ жил ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажилд 700 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд 175 саяыг нь эрвээхэй устгах ажилд зарцуулах аж.


  • 2016 он гарсаар иргэдийн хайхрамж, болгоомжгүй байдлаас шалтгаалан усны ослоор 18 аймгийн 40 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 74 удаагийн тохиолдлоор 85 хүн амиа алдаад байна. Тухайлбал, 26 хүүхэд, 59 том хүн усанд живж амиа алджээ. Ялангуяа хэт халуун өдрүүд олон хоногоор үргэлжилж байгаагийн улмаас гол усанд сэрүүцэх зорилгоор орж амь насаа алдах тохиолдол ихэссэн байна. Усанд осолдсон 85 хүний 40 нь зөвхөн долоодугаар сард усанд осолдсон бол наймдугаар сар гарсаар 9 хүн харамсалтайгаар амь насаа алджээ.

  • Долдугаар сар гарсаар долларын ханш үргэжилсэн өсөлт үзүүлсээр байна. Найман шарга зэх дээр долларын ханш 2140 төгрөгтжэй тэнцэж байгаа бол арилжааны банкууд 2118-2119 төгрөгөөр худалдаалж байна. Хичээлийн шинэ жил дөхөх тусам долларын ханш өснө гэж эдийн засагчид сануулж байгаа юм. Улсын төсөвт нэг ам долларыг 2030 төгрөгөөр тусгасан бөгөөд шинэ Засгийн газар яаралтай тодотгол хийхэд хүрч байгаа юм.

  • Зуны олимпийн XXXI наадам Бразилийн нийслэл Рио Де Жанейро хотноо өнгөрөгч бямба гаригт албан ёсоор бөгөөд наадмын эхний өдөр буудлага, дугуйн спорт, жүдо, хөнгөн атлетик, усанд сэлэлт, туялзуур сэлэм, гар бөмбөг, гандбол гэсэн спортын төрлийн тэмцээнүүд явагдсан. Тэмцээний эхний өдрийн байдлаар нийт медалийн тоогоор БНХАУ тэргүүлж байна. Риогийн олимпийн медалийн жагсаалтад Өмнөд Солонгос 2, АНУ 2, Аргентин 1, Бельги 1, Унгар 1, ОХУ 1, БНХАУ 4, Казахстан 2, Бразил 1 медалийг авснаар багтжээ. Монгол Улсын тамирчид одоогоор медаль хүртээгүй байгаа учир жагсаалтын доогуур бичигдэж байгаа юм.

Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны Олимпийн XXXI наадмын жүдо бөхийн тэмцээн эхэллээ. Өнгөрсөн амралтын өдөр эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорсон. Ц.Цогтбаатар эхний тойрогт Гватемалын Ромас Жозе, Финландын Рэинвалл нарыг хожин шөвгийн 16-д үлдээд байсан. Тэрбээр шөвгийн наймын хариуцлагатай барилдаанд БНСУ-ын бөх Ким Вон Жунд вазари үнэлгээгээр ялагдлаа. Манай бөх юүко үнэлгээгээр тэргүүлж явсан ч вазари алдан ялагдал хүлээв.

"Рио 2016" олимпийн наадмын буудлагын тэмцээн эхэлсэн. Өнгөрөгч амралтын өдөр болсон буудлагын хийн урт бууны эмэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд Монголын тамирчин Г.Нандинзаяа цэц сорьж, урьдчилсан буудлагад 14-р байр эзэллээ. Эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны дасгалд олимп, дэлхийн аварга, БНХАУ-ын тамирчин Ду Ли, олимпийн аварга И Сылин нарын 52 тамирчин өрсөлдсөн.

Манай тамирчин Г.Нандинзаяа урьдчилсан буудлагад эхний тавд бичигдэж байсан ч хугацаа дуусахад 14 рүү бууж, харамсалтай нь шигшээ наймд шалгарч чадсангүй. Түүний хувьд одоо наймдугаар сарын 11-нд урт бууны дасгалд цэц сорино. 


  • “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадамд 1000 гаруй лам хуврагууд оролцлоо. Наадмын эхний өдөр Гандантэгчилэн хийдийн 300 гаруй лам хуврагаас гадна монгол орны аймгуудаас хүрэлцэн ирсэн лам хуврагууд Очирваань шүтээний тахилга тахиж, монголчуудын заяа буяныг даатгаж, ном хурлаа.

“Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмын нээлт эртний их Соёмбот туг залах ёслолоор эхэлсэн юм. Мөн энэ үеэр анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын дүр тэргүүтнийг заллаа.

"Даншиг наадам-Хүрээ цам" наадмын их насны морьдын уралдааны түрүү магнайд өнгөрсөн жилийн наадмын аман хүзүүд орсон, Архангай аймгийн Батцэнгэл сумын уяач Х.Энхтайваны уясан халзан морь хурдаллаа. Харин аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Дарви сумын уяач Ц.Гончигсүрэнгийн уясан хээр морь хурдаллаа. Харин айргийн гуравт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Ө.Пүрэвбаатарын хээр морь хурдалсан байна.


  • Дэлхийд анх удаа 420 нугараач нэг дор уран нугарсан түүхт үйл явдал өнгөрөгч бямба гаригт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд боллоо. Гиннесийн номонд "Хамгийн олон нугараач зэрэг уран нугарсан" хэмээн тодоор бичигдэх үйл явдлын гэрч нь Монгол Улсын иргэд боллоо хэмээн зохион байгуулагчид энэ үеэр онцолсон юм.

"Уул усны домог" уран нугаралтын чуулалд нийслэлээс гадна Эрдэнэт, Дархан, Хөтөл, Ханбогд, Дундговь, Дорноговь аймгийн уран нугараачид оролцлоо.


  • АТГ-ын ажилтнууд өнгөрөгч баасан гаригт МАХН-ын байранд очиж, намын дарга Н.Энхбаярыг яллагдагчаар татах тогтоолыг нь сонсгожээ. Харин тухайн үед энэ үйлдлийг МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийг нь баривчлах гэсэн оролдлого хэмээн тайлбарласан. Харин АТГ-ын зүгээс "Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 гэх мэтчилэн хэд хэдэн зүйл заалтын дагуу яллагдагчаар татан ял сонсгож, яллагдагчаар байцаах ажиллагааг өнгөрөгч баасан гаригт явуулсан" гэж мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж