Д.Төмөрхүлэг VII байр эзэллээ

Хуучирсан мэдээ: 2016.08.08-нд нийтлэгдсэн

Д.Төмөрхүлэг VII байр эзэллээ

Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны Олимпийн XXXI наадмын хоёр дахь өдөр жүдо бөхийн тэмцээн эрэгтэйчүүдийн 66, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаанаар үргэлжлэн явагдаж байна.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг VII байр эзэллээ. Энэ жинд нийт 34 орны бөх барилдаж, Д.Төмөрхүлэг "С" хэсгийг тэргүүлэн барилдсан. Тэрээр Саудын Арабын Сулейман Хамад, Алжирын бөх Худ нарыг дараалан цэвэр ялж, хэсгийн аваргын төлөөх барилдаанд Италийн Фабио Басилед дийлдсэн. Улмаар дагах барилдаанд Канадын А.Бучардад вазари үнэлгээ алдан ялагдан тэмцээнээ өндөрлүүллээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж