БНСУ, Нидерландын волейболчид эхний хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2016.08.07-нд нийтлэгдсэн

БНСУ, Нидерландын волейболчид эхний хожлоо авлаа

Рио-2016 олимпийн наадмын волейболын тэмцээн эхэллээ. ­Эмэгтэйчүүдийн шилдэг 12 баг хоёр хэсэгт хуваагдсан. “А” хэсэгт БНСУ, Бразил, ОХУ, Аргентин, Камерун, Япон, “В” хэсэгт Нидерланд, БНХАУ, АНУ, Серб, Итали болон Пуэрто Рико багтсан.

Тэмцээний эхний өдөр “А” хэсгийн Япон-БНСУ-ын тоглолт боллоо. Энэхүү тоглолт 3-1 онооны харьцаагаар БНСУ-ын хожлоор өндөрлөв. Тэгвэл нөгөө хэсэгт олимп, дэлхийн аварга БНХАУ Нидерландын хооронд ширүүн өрсөлдөөн өрнөлөө. Төдийлөн өндөр амжилтгүй Нидерланд 3-2-оор өрсөлдөгчөө хожиж, эхний оноогоо авлаа.

  • "А":  Япон – БНСУ 25-19, 15-25, 17-25, 21-25 /1-3/
  • "В": БНХАУ –Нидерланд 23-25, 25-21, 25-18, 22-25, 13-15 /2-3/

“А” хэсгийн Бразил-Камерун, ОХУ-Аргентин, “В” хэсгийн АНУ-Пуэрто Рико, Серб-Италийн багуудын өнөөдөр болно. Хэсгийн тоглолтууд наймдугаар сарын 8-14-ний хооронд үргэлжлэн явагдаж, хасагдах шатанд өрсөлдөх шилдэг найман баг тодорно.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж