Элчин сайд Катрин Элбизабет Жейн Арнолдтой уулзлаа

Хуучирсан мэдээ: 2016.08.08-нд нийтлэгдсэн

Элчин сайд Катрин Элбизабет Жейн Арнолдтой уулзлаа

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр дөнгөж сая Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас манай улсад суугаа Элчин сайд Катрин Элбизабет Жейн Арнолдтой уулзлаа. Энэ үеэр Барилга, хот байгуулалтын салбарт ажлаа сайн мэдэх, хуучин танил сайд ирсэнд баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улс, Их Британи улсын хамтын ажиллагааны талаар товч танилцуулсан юм. Мөн барилгын салбарын алсын харааны талаар ямар төлөвлөгөөтэй байгаа, нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудыг сонирхов. Сайд Г.Мөнхбаяр гэр хорооллыг орон сууцжуулах, хамгийн гол нь үүний дэд бүтэц, цэвэрлэх байгууламж, дулаан хангамжийн шинэ эх үүсвэр тулгамдсан асуудал болоод байна. Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд санхүүгийн хувьд амаргүй нөхцөл байдалтай тулгарч, баригдсан барилгууд худалдагдахгүй байгаа, норм норматив, чанар стандартын асуудал зэрэг тоочоод байвал асуудал олон. Гэвч бид боломжийг хүлээх, тусламж гуйхаас илүү харилцан хамтарч ажиллахыг чухалчилж байгаа гэв.

Элчин сайд, хатагтай  Катрин Элбизабет Жейн Арнолд өмнөх Засгийн газрын үед барилгын салбарынхны  ур чадвар, стандартыг сайжруулах Building Smart ТББ нь өнгөрсөн оны 10 дугаар сард Сингапурын Засгийн газрын Барилгын мэдээлэлтэй загварчлал /BIM/-ын уулзалтын үеэр манай хоёр орон хамтарч ажиллахаар манай ЭСЯ анхааран ажилласан. Үүнийг үргэлжлүүлэх нь ашигтай. Мөн энэ долоо хоногоос манай Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүд эхэлж байгаа тул монгол инженерүүд идэвхтэй оролцож энэ боломжийг ашиглахад танай яамнаас уриалааарай гэж хүсэв. Түүнчлэн Европын холбоон дахь Их Британийн нөлөө, байр суурийг ашиглан тус холбооноос санхүүжүүлдэг төсөл хөтөлбөрүүдийг боломж гэж хараарай. Энэ UKEF EXIM банк хэдийгээр Монгол Улсын өрийн хэмжээ анхаарал татаж байгаа ч гэсэн танай улсад,тэр тусмаа барилгын салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байна. Хувийн компаниуд энэ зээлийг авч болох ч хугацаа алдах талтай тул яам, агентлаг нь баталгаа гаргаж оролцвол цаг алдахгүй сайн талтай гэдэг таатай мэдээллийг өглөө.

ЭХ СУРВАЛЖ. WWW.MCUD.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж